Хууль зүйн сайд Д.Дорлигжав Францын Улсын Шүүхийн Үндэсний сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

DSC_564555Хууль зүйн сайд Д. Дорлигжав өнөөдөр Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, Франц Улсын Шүүхийн Үндэсний сургуулийн захирал  Игзавье Ронсен, тус сургуулийн орлогч захирал, гадаад харилцааны газрын дарга Антони Манваринг нарыг хууль зүйн яаманд хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид 6 дугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Уулзалтын үеэр эрх зүйн шинэчлэл хийгдэж буй энэ цаг үед хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож байгааг онцлон тэмдэглэж. Цаашид эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд тухайн салбарт ажиллагсдын мэдлэг, боловсролыг шат дараатай нэмэгдүүлэхээр 50 жилийн түүхтэй Франц Улсын Шүүхийн Үндэсний сургуульд сургах талаар санал солилцов.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …