Налайхын “хуучин” Засаг дарга нар хотын Захирагчийн сонгуульд өрсөлдөж байна

bayaa and minjeeШинэхэн хотын статустай болсон Налайх хотын Захирагчийн сонгууль энэ сарын 14-ны өдөр  болохөөр төлөвлөгдсөнтэй холбоотойгоор Хотын захирагчид нэр дэвшигчид тодорч, иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулан сурталчилгаагаа ид явуулж байна.

Нэр дэвшигчдийн дунд өмнө нь 2008-2012 онд  Налайх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, одоо Стандартчилал хэмжилзүйн газарт Тамгын газрын даргаар ажиллаж байгаа Бүдүүний Баяндэлгэр байгаад дургүйцэх сонгогчид  цөөнгүй байгаа гэнэ. Учир нь Б.Баяндэлгэр  өмнө нь дээрх хугацаанд  дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа дүүргийн хөгжил дэвшилд мэдэгдэхүйц  зүйл хийгээгүй атлаа газрын наймаа, авлигатай холбоотой хэргээр шалгагдаж  байсан гэх юм билээ.

Мөн тэрээр  МАН-ын гишүүн атлаа 2014 оны  орон нутгийн сонгуулиар  нам нь цөөнх болсон “хүнд үед” нь хөсөр орхичихоод  тун удалгүй  албан тушаалын төлөө намын нэр барьж Стандартчилал хэмжилзүйн газарт Тамгын газрын даргын үүрэгт ажилд томилогдон  ажилласан байдаг ажээ.

Гэвч Б.Баяндэлгэр Налайх хотын Захирагчийн сонгуульд намын бодлогоо үл хайхран өрсөлдөхөөр болж  бие даан нэрээ  дэвшүүлсэн нь түүнийг албан тушаалын төлөө юуг ч золиосолж мэдэх хүн гэдгийг дахин нотоллоо гэж хэлэх хүмүүс цөөнгүй байна.

Налайх хотын  Захирагчийн  сонгуульд  Засаг дарга асан Б.Баяндэлгэрийн нэгэн адил 2004-2008 онд тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Цэдэнбалжирын Минжинхүү  нэрээ дэвшүүлжээ. Түүнийг өмнө нь Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа Налайх дүүрэгт юу хийсэн нь тодорхойгүй гэж  иргэд ам уралдан ярих юм билээ.

Энэ мэтчилэн иргэдийн итгэлийг хүлээж  нэг бус удаа  тус дүүрэгт  сонгогдон, 4 жил  Налайх дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогчоор ажиллан дүүргийг удирдаж байсан атлаа үргэлжлүүлэн  сонгогдож, иргэдийн итгэлийг хүлээж чадаагүй хүмүүс  Налайх хотын захирагч болохоор нэрээ дэвшүүлэн “улайран” зүтгэж байгаа дүр зураг харагдаж байгаа гэжээ.

Тэдэнд  дахин итгэл үзүүлж сонгох эсэх нь 6 сарын 14-ны өдөр болох Налайх хотын Захирагчийн сонгуулийн үр дүн харуулах болно.

А.Гал

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …