Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна.
2015 оны зургаадугаар сарын 6-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшиж, төв зүүн зүгийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо уулаараа нойтон цас, говийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 хэм дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.