“Мониторинг-2015” ажлыг зохион байгууллаа

ХХААЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөс  “Мониторинг-2015” ажлыг зохион байгууллаа.

11326247_1002593046426992_1249139887_nЭнэ ажлын хүрээнд дэд сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсэг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Биокомбинат ТӨААТУҮГазар, ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээний төв зэрэг салбарын эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцлаа.

Мониторинг-2015” ажлын зорилго нь салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжиж буй болон хэрэгжиж дууссан шинжлэх ухаан, технологийн төслийн явц, үр дүнтэй танилцаж, цаашид шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай асуудлын талаарх олон талын оролцоот санал солилцох, түүнчлэн судалгаа ба хөгжлийн ажлын  үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дамжуулах боломжийг тодорхойлоход  чиглэгдсэн юм.

11289639_1002593129760317_383223390_nЭнэ үеэр салбарын эрдэмтэн судлаачид ХХААЯ-ны захиалгаар хэрэгжүүлсэн Шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүн болон түүгээр гарсан биет бүтээлийн үзэсгэлэнг танилцууллаа.  Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрийн газрын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудал, арга хэмжээний талаар санал солилцон хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, бодит үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

“Салбарын яамнаас эхний ээлжинд Мал эмнэлгийн хүрээлэнгийн Бабедазол эм үйлдвэрлэх болон зарим халдварт өвчний вакцин үйлдвэрлэх судалгааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөөд байна”

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн гишүүд, БСШУЯамны төлөөллүүд багтсан юм.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …