Хувь Хүний Хөгжил™ сургалт 6 сарын 10-нд эхлэнэ

Huvi_hun_NuurСургалтын зорилго: Суралцагсдын хувийн нөөц бололцоог нээн илрүүлж, өөрийгөө хөгжүүлэх зорилтуудыг тодорхойлж, амжилтын сэтгэлзүйг төлөвшүүлэхэд оршино.

Сургалтын онцлог:

Хувь хүний хөгжлийн дэлхий дахины судалгаа, чиг хандлагыг тусган тасралтгүй шинэчлэгддэг хөтөлбөрөөр зохион байгуулна.

Их дээд сургуульд заадаггүй атлаа ажил, амьдралд зайлшгүй шаардлагатай ур чадваруудыг олгох хичээлүүдийг заана.

Хичээл бүрийг салбартаа мэргэшсэн туршлагатай сургагч, багш нар удирдан явуулна.

Сургалтын давуу талууд:

Суралцагч хичээлээр олж авсан мэдлэг, ур чадвараа амьдралдаа бие даан ашиглах, хөгжүүлэх арга ухааныг эзэмшдэг.

Суралцагч мэргэжлийн ур чадвараа үр бүтээлтэй ашиглахад нь туслах хувийн ур чадваруудыг олж авдаг.

Суралцагч дасгалжуулалтын тусгайлсан хөтөлбөрөөр хичээллэж, мэргэшсэн зөвлөгөө авах боломжтой.

Төгсөгчийн хүртэх үр ашиг, үр дүн:

Төгсөгч нь өөрийн нуугдмал нөөц боломж, авъяас чадвар, эрч хүчээ нээж илрүүлнэ.

Төгсөгч нь амжилтанд хүрэхэд саад болж буй хүчин зүйлсийг даван туулж, бодит өөрчлөлт гаргана.

Төгсөгч нь ажил, сурлагадаа мэдэгдэхүйц амжилт гаргаж, амьдралын чанар нь дээшилсэн байна.

Төгсөгч нь насан туршид хэрэгжүүлэх ажил хэрэгч дадал зуршлуудыг өөртөө төлөвшүүлсэн байна

Huvi_hun_Hutulbur

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …