Унадаг дугуйн параданд 1500 дугуйчин оролцлоо

16fbd1c3-c386-4ea4-9d78-5080280e1848Өнгөрсөн 2012 оноос хойш  Монголын Залуучуудын Холбооноос санаачлан зохион байгуулж ирсэнСпирт үү, Спорт уу аяны нээлт өнөөдөр Автомашингүй өдрийн хүрээнд боллоо. Тус аяны нээлтийг Унадаг дугуйн парадаар эхлүүлсэн нь нийслэлчүүдийн анхаарлыг татсан юм. Ойролцоогоор 1500 дугуйчин дугуйн параданд нэгдэж, дугуй унахын ач холбогдлыг олон нийтэд сурталчиллаа. Манай улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд унадаг дугуйн хэрэглээ 7 дахин өссөн гэсэн судалгаа бий. Энэ нь ч өмнөх жилүүдийн дугуйн параданд оролцсон дугуйчдын тооноос харагдаж байгаа юм.Тодруулбал 2012 онд 300,  2013 онд 500, 2014 онд 1000 гаруй дугуйчин оролцож байжээ. Дугуйн параданд нэгдсэн залуус Чингисийн талбайгаас өдрийн 15:00 цагт  хөдөлж, нийт 8 км замыг туулан улмаар “Хүүхэд” гэсэн үгийг бүтээлээ. Учир нь Монголын Залуучуудын Холбоо зургадугаар сарыг “Хүүхдийн сар” болгон зарлаж, хүүхдүүд рүү чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Дашрамд дуулгахад энэ өдөр “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” төслийн нээлтийг хийж, 500 байгууллагад унадаг дугуйн зогсоол байгуулах тухай албан хүсэлтийг тавилаа. Унадаг дугуйн хэрэглээ нэмэгдсэнээр нийслэл хотын гол асуудал болсон замын түгжрэл, агаарын бохирдол буурахад түлхэц болох юм. Тиймээс ААН, байгууллагууд МЗХ-ноос санаачлан хэрэгжүүлж байгаа энэхүү ажлыг дэмжин ажиллана гэдэгт итгэж байна. Өнөөдрийн Унадаг дугуйн парадыг Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн Замын Цагдаагийн Газар, Залуу дугуйчин клуб, Хобби Зонетэй хамтран зохион байгуулсан юм.

83d25123-24d3-41a7-b68a-b518df9a5dd8 0905e3d6-3e94-421f-a0cc-83c26978e9f4 c9d69485-d9e4-4064-b51f-0a836297a9c5 c191131c-4aaf-4779-9891-404c20f22c9b cbd54f76-322b-44c2-99ff-d93eddfc3c06

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …