Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
- Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/404 дугаар захирамжийн дагуу нийслэлийн 9 дүүрэг олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан дүүрэг тус бүрдээ хүүхдийн баярын арга хэмжээг 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 01-ний хооронд тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн 9 дүүргийн зорилтот бүлгийн нийт 1000 гаруй хүүхдэд мөнгөн тусламж болон гарын бэлэг гардуулсан. Дүүргүүдийн баярын арга хэмжээнд давхардсан тоогоор 80000 гаруй хүүхэд ороцсон байна.Харин Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулсан “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн арга хэмжээнд 1500 хүүхдийг хамруулсан урлагийн тоглолт, 1000 гаруй үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага болон сайн дурынхан, 10000 гаруй хүүхэд оролцлоо.
- “Улаанбаатар – Марафон”олон улсын гүйлтийг 2015 оны 06 дугаар сарын 06-ны бямба гарагт зохион байгууллаа. Гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэд, гүйгчид, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, нийслэлийн иргэд нийт 17361 хүн албан ёсоор бүртгэлд хамрагдаж, гүйлтэд оролцсон. Гадны 19 орноос гүйгчид оролцсон бөгөөд оролцогчдоос иргэдэд зориулсан хонжворт сугалааг зохион байгуулав.
- Мөн “Автомашингүй өдөр”-ийг УБ марафон гүйлттэй хамтатган 6 дугаар сарын 6-нд нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг ЭМЯ, ДЭМБ, НЗДТГ, НЗЦГ, НБТСГ, НЭМГ, НЭМҮТ, МУЗН, МЗХ, дугуйн холбоо, сайн дурын байгууллагууд хамтран зохион байгуулсан өгөөд11000 гаруй иргэн оролцжээ.
- Иргэд зусланд гарч байгаатай холбогдуулан зуслангийн үйлчилгээг жигдрүүлэх. /Цахилгаан, ундны ус, нийтийн тээврийн үйлчилгээгээр тасралтгүй хангах, хог тээвэрлэлтийн үйлчилгээг тогтмолжуулах/
- Зуслангийн зам засварын ажил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг зохицуулах зэрэг өгсөн үүргийн дагуу Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөө гарган зорчигч урсгалын хэмжээнээс хамааруулж зуслангийн үйлчилгээний автобусны тоог нэмж, цагийн хуваарийг гарган ажиллах.Зуслангийн автобусны үнэ том хүн 600, хүүхэд 200 төгрөгийн тарифтай байхаар төлөвлөж байна.
- Зуслангийн ундны ус түгээх үйл ажиллагаанд зориулж 4 тонны 6 ширхэг санг угсарч угаалга, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.
- Төвийн дүүргүүдийн зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг 2015 оны 5-р сарын 23-ны Бямба гарагт зохион байгууллаа. Их цэвэрлэгээний өдөр ногоон бүсийн далан суваг, гуу жалга, хогийн цэгүүд, зуслангийн амуудын болон Туул, Сэлбэ, Улиастайн гол дагуу нийт 2,3 сая квм талбайд түүвэр цэвэрлэгээ хийж 1494,4 тн хог хаягдлыг 290 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэсэн байна. Цэвэрлэгээнд 1503 аж ахуйн нэгж, байгуллага, 1000 оюутан, 9381 иргэн /нийт 10381 хүн/ оролцов.
- Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Хүүхэд бүрийг улаанбурхан өвчний эсрэг вакцинд бүрэн хамруулья” уриан дор 2015 оны 05 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд зарлан, нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтад 6 сартайгаас 5 настай 15402 хүүхэд хамрагдаж, дархлаажуулалт 90 хувьтай байна. Дүүргээр авч үзвэл: Сонгинохайрхан – 32840, Баянзүрх – 37657, Баянгол -24820, Сүхбаатар-14396, Хан-Уул – 16753, Чингэлтэй – 17462, Багануур – 3317, Багахангай – 513, Налайх – 4644 хүүхэд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад тус тус хамрагдаад байна
- Нийслэлийн эдийн засаг , нийгмийн 2016 оны зорилтын санал авах бичгийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нийт 77 байгууллага болон НЗДТГ-ын хэлтсүүд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газар, дүүргүүдэд явуулснаас 62 байгууллага саналаа ирүүлж 15 байгууллага саналаа ирүүлээгүй байна.
- Хөрөнгө оруулалтын 2016 оны санал авах албан бичгийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нийт 77 байгууллага болон НЗДТГ-ын хэлтсүүд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газар, дүүргүүдэд явуулснаас 55 байгууллага саналаа ирүүлж 22 байгууллага саналаа ирүүлээгүй байна
Улсын баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулалттай арга хэмжээ авч ажиллахыг үйлчилгээний байгууллагуудад даалгав. Харин нийслэлийн Өмчийн харилцааны газар, бүтээн байгуулалтын Ажлын хэсгүүд энэ оны газар чөлөөлөлтийн ажлын тооцоо судалгааг энэ долоо хоногтоо гаргаж өгөхийг даалгалаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улаанбурхан өвчний дэгдэлтэд 06 сартайгаас 05 настай хүүхдүүдэд нэмэлт вакцинжуулалт хийсэн. Нэмж асрамж халамжийн төвүүд, сургалтын байгууллагуудыг халваргүйжүүлэх шаардлагатай. Эрүүл мэндийн байгууллагын өгч байгаа зөвлөмжийг мөрдөн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг санууллаа. Мөн хариуцсан орлогч авсан арга хэмжээг шалгаж, үр дүнг тооцож, танилцуулахыг үүрэг болголоо. Мөн нийслэлийн эдийн засаг , нийгмийн зорилт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд саналаа ирүүлээгүй байгууллагууд энэ долоо хоногт саналаа ирүүлэхийг үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.