Хойд зуслангийн чиглэлийн иргэдийн анхааралд

32_81aa90c3aaa8b905b92e5ba730fd29ebdf8fe0bdДамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 06 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 08-нийг хүртэл Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх хэсэгт авто замын хөдөлгөөнийг хааж хиймэл байгууламжийн ажил хийгдэнэ. Иймд хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчино уу.
Зам хаасан бүсийн иргэдэд түр зам ашиглаж бага оврын нийтийн тээврийн автобусаар үйлчилнэ. Зам засварын үед иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзахыг зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗАР

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …