Ука урлагтаа эргэн ирлээ

5fscnnt04lf8hg7hk8v3tgmv47“Киви” хамтлагийн дуучин Д. Уламбаяр уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан юм. Учир нь исгэлэн жимсний нэрээр нэрлэгдсэн хамтлагийн бүсгүйчүүд ээж болж, гэр бүлийн амьдралаа төвхнүүлж яваа.

Тэгвэл тэрбээр энэ сарын 13-нд урлагтаа эргэн ирж буйгаа тунхаглах аж.

Тодруулбал,  “Киви” хамтлагийн “халуухан” бүсгүйчүүд хит дууны баяраа хийхээр болсон байна. Тус тоглолтынхоо рекламыг цацаад эхэлжээ.

Сонирхуулахад, “Киви”-ийн Ука  Сүбээдэй хэмээх хүүтэй болсон байна. Тэрбээр төрснийхөө дараа Их Британы Лондон хотноо хэсэг амьдарч байгаад саяхан эх орондоо иржээ.

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …