“Playtime 2015” наадамд 40 гаруй хамтлаг дуучид оролцоно

p19nasnqma1oel1damv0fbl19qe2“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадам 2015 оны 6-р сарын 27, 28-нд Монгол Шилтгээнд болно. 14 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадмын зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа.
“PLAYTIME 2015” наадмын хүрээнд Америкийн “Pains of Being Pure at Heart” “SSIGHBORGGG”, Өвөр Монголын “Есөн-Эрдэнэ”, “Liberation”, БНСУлсын Gong Myong зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын алдарт “Никитон”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Rec On”, “Цонхон дээр суусан ялаа”зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна. Энэ удаа тус наадам нь “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг таницуулах болно.

Наадмын тасалбарыг 2015 оны 5-р сарын 1-ний өдрөөс хямдралтай үнээр худалдаалж эхэлсэн. Харин 06 дугаар сарын 01 нээс нэг өдрийн 30,000, хоёр өдрийн тасалбар 50,000 төгрөгөөр ХайФай, оранжрекордсын бүх салбаруудаар борлуулах бөгөөд 1900-1950 –иас худалдан авсан тохиолдолд  үнэгүй хүргэж өгнө. Мөн www.hi-fi.mn-ээс худалдаж авах боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …