Үндэсний сагсан бөмбөгийн аваргын шатны тоглолтууд Кливлэнд Кавальерс болон Голден Стэйт Уорриорс багуудын хооронд нилээдгүй ширүүн өрнөж тоглолтын харьцаа 1:1 болоод байгаа.
Кливлэнд Кавальерс ын шилдэг тоглогчид жигсаалтаас гарсаар байна. Тухайлбал, Хасагдах шат дөнгөж эхэлхэд Бостон Селтикстэй хийсэн тулаанд Кевин Лоув гэмтсэн. Түүний араас холбогч Кайри Өрвинг өвдөний бэртлийн улмаас хагалгаанд орох болсон тул 3-4 сар талбайд гарахгүй гэж албаны эх сурвалж мэдээллээ. Ийнхүү аваргын төлөөх чухал цаг үед Морин Цэргүүд их гурвынхаа хоёрыг бэртэлд алдлаа. Энэ удаад Өрвинг жагсаалаас гарлаа. Түүний хувьд хасагдах шат эхлэхээс ч өмнөхөн өвдөгний бэртэл нь зовоож байсан юм. Тиймээс гэмтлээ сэдрээлээ гэж хөгжөөн дэмжигчид нь харамсаж байгаа ч хуучин бэртэл нь сэдэрсэн бус шинэ гэмтэл гэж багийн эмч нар мэдэгджээ.
Харин Шакил Онил, Грант Хилл зэрэг ахмад тоглогчид түүнийг өмнөх бэртлээ бүрэн эдгээгүй байхад нь талбайд гарч, хэт ачаалал авснаас болж, хүнд бэртсэн гэж ярьж байна. Сонирхуулахад Голден Стэйт Уорриорс хасагдах шатанд гол төлөв холбогчид нь бэртэлтэй багтай таарсан. Эхний шатанд Нью Орленс Пеликансын Жруй Холидэйгийн улиралд авсан бэртэл сэдэрсэн ч шүд зуун талбайд гарсан бол хоёрдугаар тойрогт Баавгайнуудын Майк Конли нүүрэндээ хагалгаа хийлгэж, өвдгөндөө бэртэлтэй байсан бол бүсийн аваргын төлөө учраа таарсан Хьюстоны гарааны холбогч Патрик Беверли бэртлийн улмаас хасагдах шатанд тоглоогүй билээ.
эх сурвалж: undesten.mn