Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Нийслэлийн тээврийн газар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хамтран шинэ үйлчилгээ нээлээ. Онгоцоор нисэх, онгоцоор ирж буй зорчигчдод тулгардаг нэг том бэрхшээл бол хот доторхи унааны асуудал юм. МУБИС-аас – Нисэх онгоцны буудал хүртэл нийт 16 км байдаг байна. Такси хөлөглөн явахад дунджаар 13 000 орчим төгрөг төлдөг. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын газрын хийсэн судалгаагаар зорчигчдийн 67% нь хувийн унаагаар, 23 хувь нь таксигаар үйлчлүүлдэг гэсэн дүн гарчээ. Энэхүү шинэ үйлчилгээ нь онгоцны буудал руу заавал хувийн унаа эсвэл таксигаар ирж, буцах шаардлагагүй болж байгаа юм. “Буухиа” автобус нь МУБИС-Төв номын сан-Ажилчны соёлын ордон-Нисэх гэсэн чиглэлээр иргэдэд үйлчлэх бөгөөд үнэ тарифын хувьд том хүн 2000 төгрөг, хүүхэд 1000 төгрөгөөр зорчуулахаар талууд тохиролцон иргэдэд үйлчилж эхэллээ. “Аэропорт экспресс” үйлчилгээг “Нийслэлийн тээврийн газар”-ын орлогч дарга Л.Лутбилэг, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Буяндалай нар нээж үг хэлэв. Нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдийг “Аэропорт экспресс” үйлчилгээний их багтаамжийн автобустай танилцуулан, цаашид нисэх рүү такси, хувийн унаагаар тусгай автобусаар үйлчлүүлэхийг уриаллаа.
“Буухиа” үйлчилгээг хот хоорондын үйлчилгээ эрхлэгч “Лотот” компани хариуцан ажиллах бөгөөд 45 хүний суудалтай, стандартад нийцсэн их багтаамжийн автобус явж байна. 2013 оны 06 дугаар сарын 24-өөс туршилтаар явж эхэлсэн энэхүү үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. “Чингис хаан” нисэх онгоцны буудалд ирэх болон нисэх онгоцны хуваарийн дагуу цагийг төлөвлөн үйлчилгээнд гаргаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.