4460 айлын орон сууцны барилгын ажлын санхүүжилтийг шийдлээ

ger0120“Гэр хорооллыг орон сууцжуулах зорилтын хүрээнд 7 дугаар хорооллын Г хэсгийн орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн зээлийг БНХАУ-ын Экзим банкнаас авч Төрийн орон сууцны корпорацид дамжуулан зээлдүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарт даалгасан байна.

БНХАУ-ын дарга Си Жинпиний манай улсад хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын Экзим банк, Монгол Улсын Төрийн орон сууцны корпорацийн хооронд “Орон сууцны 7 дугаар хорооллын Г хэсгийг барих тухай” зээлийн ерөнхий гэрээ байгуулсан юм. Энэ гэрээний дагуу Сүхбаатар дүүрэгт тус хорооллын орон сууцны Г хэсгийн төслийг 3 үе шаттай санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр Төрийн орон сууцны корпораци, БНХАУ-ын “Бээжин Юни-Констракшн групп”-ын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 7-нд гэрээ байгуулжээ. Төслийн нийт өртөг 221,447,5 мянган ам.доллар бөгөөд 85 хувийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор Экзим банкны үнэлгээний хороо шийдвэр гаргаж, үлдсэн 15 хувийг Төрийн орон сууцны корпораци санхүүжүүлэхээр болжээ.

Энэ төслийг  хэрэгжүүлснээр 4460 айлын орон сууцны хороолол баригдаж, нийслэл хотын хүн амын орон сууцны хангамж нэмэгдэх юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …