Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбооны тэргүүн Б.Ганбат Эрүүл мэнд, спортын албаны дарга, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар хамтран Өвөрхангай аймагтаа боксын дэвжээ байгуулахаар болжээ.
Гавьяат маань өнгөрсөн 2013 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэж байсан билээ.
У.Мөнх-Эрдэнэ нь ДАШТ-ий хошой хүрэл медалт тамирчин бөгөөд 2001 оны Зүүн Азийн аваргын алт, 2002 оны Азийн аваргын хүрэл, 2003 оны Дэлхийн аваргын шилдэг найм, 2006 оны Азийн тоглолтын мөнгө, 2008 оны Бээжингийн Олимпийн шилдэг найм, 2009 оны Дэлхийн аваргын хүрэл, 2011 оны Азийн аваргын алт, “Лондон-2012” Олимпийн наадмаас хүрэл медаль, 2013 ДАШТ-ий хүрэл медаль тус тус хүртсэн тамирчин юм.
эх сурвалж: undesten.mn