Төсөл хэрэгжүүлэгчид дахин төлөвлөлтийн төслийг улстөржүүлж байгаа нь ажил явуулахад хүндрэл үүсгэж байна гэв

64516fdf93aff269a4606670029872caНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзлаа. Одоогийн байдлаар нийслэлийн гэр хорооллын 24 байршил 75 талбарт 36 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний дагуу энэ онд 2500 орчим айлын орон сууц ашиглалтад оруулахаар төсөл хэрэгжүүлэгчид ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл маш хүндрэлтэй ажил. Гэвч та бүхнийг зориг гарган ажиллаж байгаад үнэхээр талархаж байна. Нийслэлээс та бүхний ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор дэд бүтэц татах хөрөнгийг шийдвэрлэж, Нийслэлийн орон сууцны хөтөлбөрөөр дамжуулан барьсан орон сууцнуудыг борлуулахаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад орон сууцны урьдчилгааны 50 хувьд хөнгөлөлт үзүүлэх ажлыг хэрэгжүүлэх гэж байна. Харин бидний зүгээс үзүүлж буй дараагийн дэмжлэг бол та бүхний хүсэлтийг дагуу жилийн хүү багатай арилжааны банкны зээлийг олгохоор арилжааны банкуудтай ярилцаж байна. Энэ хэлэлцээрт аж ахуйн нэгжүүдийг оролцуулахад анхаарах асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хариуцна” гэлээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд жилийн 10-аас ихгүй хувийн хүүтэй зээлийг 3 жилийн хугацаатай олгох асуудлыг нийслэл Монголын банкуудын холбоо, арилжааны банкуудтай хамтран ярилцаж байгаа бөгөөд хамтарсан ажлын хэсэг гарахаар төлөвлөжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийслэл, Монголын банкуудын холбооны төлөөллөөс гадна төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн байгуулсан холбооны удирдлагуудыг оролцуулахаар боллоо.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга “Та бүхэн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь нийслэлийн гэр хорооллын иргэдийн газрын үнэ цэнийг 3 жилийн өмнөхтэй харьцуулахад 3-4 дахин өсгөсөн. Энэ бол нийслэлээс уг төслийг санаачилж ажилласны хамгийн түрүүнд хүрсэн үр дүн. Тиймээс иргэдтэй тохиролцохдоо аль болох уян хатан нөхцөлтэй санал тавьж, өөрт байгаа ганц хөрөнгөө үнэлэж байгааг нь ойлгож харилцаарай” гэдгийг онцлон хэллээ. Үүний дараа төсөл хэрэгжүүлэгчдийн саналыг сонссон юм.
Дахин  төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн удирдлагууд “Төслийн ажил хуваарийн дагуу явж байгаа. Зарим хүмүүсийн яриад байгаа шиг иргэдийн газрыг дарамталж аль эсвэл тулган шаардаж авсан асуудал нэг ч байхгүй. Бид аль болох тухайн иргэний хүссэн, гэхдээ харилцан ашигтай тохиролцоонд хүрээд явж байгаа. Гэтэл энэ ажлыг хөндлөнгийн зүгээс огт мэдэхгүй хүмүүс хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ашиглан иргэдэд ашиггүй санал тавьж газрыг нь авч байна, үнэ цэнэгүй болголоо гэх зэргээр худал мэдээлэл өгч иргэдийг турхирч байгаа нь ажил явуулахад маш их хүндрэл үүсгэж байна. УИХ-ын гишүүд газар дээр нь ирээд танилцдаг бид төслийнхөө явц, шаардлагатай асуудлаа хэлдэг. Гэтэл улс төрчид хэвлэлийн бага хурал хийж худал мэдээлэл тараан шоудаж байгаа нь харамсалтай. Харин нийслэлээс хүү багатай зээл олгох асуудлыг судалж байгаад таатай байна. Хугацаа алдалгүй ажил хэрэг болгохыг хүсье” гэлээ.
Гэр хороолын дахин төлөвлөлтийн журамд тусгагдсаны дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нь тухайн газрын эзэнтэй харилцан тохиролцож гэрээ хийж ёстой. Үүний дагуу төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд иргэдтэй орон сууц, үйлчилгээний талбай, автомашины зогсоолоор тохиролцож газраа чөлөөлөн түр орон сууцанд байршуулах эсвэл газраа шууд худалдаж авах зэргээр газар чөлөөлөлтийн ажлыг хэрэгжүүлж байна. Жишээ нь өнгөрсөн онд дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд ашиглалтад орсон 168 айлын орон сууцанд амьдарч буй иргэн И.Цогзолмаа  198 м.кв үйлчилгээний барилгын газраа, 198 м.кв үйлчилгээний талбай+ 58 м.кв 2 өрөө байр+дулаан гаражаар тохиролцож сольсон байна. Төсөлд хамрагдсанаар зөвхөн ажил, үйлчилгээгээ явуулах талбайтай болохоос гадна өөрсдийн амьдрах орон сууцтай болсон байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …