НИТХ – ын Тэргүүлэгчид Баасан гарагт хуралдана

0fd887b351c532757fc7efbe3b9b2b32Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 12 – ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 барилга байгууламж /
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 3 барилга /
  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Энхийн санаа өрхийн эмнэлгийн барилга /
  • Хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх тухай / Энхтайваны өргөн чөлөөний авто зам доогуурх цэвэр усны шугам сүлжээ /
  • Гэр хорооллын төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /
  • Нийслэлийн ИТХ – ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах
  • Нэрэмжит болгох тухай / Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг Монгол Улсын гавъяат эмч, доктор, профессор Ш.Доржжадамбын нэрэмжит болгох /
  • Шагналд тодорхойлох тухай
  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай
  • Нийслэлийн ИТХ – ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
/ Нийслэлийн ИТХ – ын Хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /
/Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай /
  • Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник, эдийн засгийн үндэслэл /243,3 га/
  • Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллыг шинэчлэн дахин төлөвлөлт / 53 га /
  • Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  • Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай /2116,0 га /
Нийслэлийн ИТХ – ын Хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …