Энхийг сахиулагч алба хаагч нар үүргээ амжилттай гүйцэтгэж байна

1433812976IMG_0406Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын батальон Олон улсын Энхийг сахиулагчдын баярын өдрийг тохиолдуулан энхийг сахиулах үйлсдээ амжилт гаргасан алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Монгол улсын Цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж байгаа тус батальоны хуулийн офицер ахлах дэслэгч Ц.Баасанжаргал, салаан захирагчийн орлогч ахлах ахлагч М.Батзориг, дэд ахлагч Д.Алтангэрэл, дэд ахлагч Б.Баянмөнх нарыг талархлын бичиг, дурсгалын зүйлээр шагнажээ.

1433812582IMG_0540Мөн Монголын цэрэг, цагдаагийн алба хаагчид 43 дахь жилдээ зохиогдож байгаа UNMISS ажиллагааны “ДАНКОН-2015” марш тактикийн тэмцээнд 80 орны 320 тамирчид 25 км-н зайд 10 кг ачаатай уралдаж дэд ахлагч М.Бат-Эрдэнэ 2 цаг 07 минутын амжилтаар уг тэмцээний рекордыг шинэчилэн түрүүллээ. Уг тэмцээнд Цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж буй дэд ахлагч Б.Нэргүйбаатар 19 дүгээр байранд орж “ДАНКОН-2015” медалиар энгэрээ мялааж Монгол цэргийн тэсвэр хатуужил, бие бялдрын бэлтгэлжилтийг харуулжээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …