Амьд хөгжмийн “Playtime 2015” наадам энэ сарын 27, 28-нд Монгол шилтгээнд болно. 14 дахь жилдээ зохион байгуулж буй тус наадмыг хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах зорилготой зохион байгуулж байгаа юм. Наадмын хүрээнд Америкийн “Pains of Being Pure at Heart” “SSIGHBORGGG”, Өвөрмонголын “Есөн-Эрдэнэ”, “Lib-eration”, БНСУ-ын “Gong Myong” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлаг болон Монголын “Никитон”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Rec On”, “Цонхон дээр суусан ялаа” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцох юм байна. Энэ удаагийн наадмыг “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг танилцуулах аж. Наадмын тасалбарыг өнгөрсөн сарын 1-нээс хямдралтай үнээр худалдаалж эхэлжээ.
Түлхүүр үгурлаг
Санал болгох мэдээ
Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ
“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …