Хорт хавдартай хүмүүс 2014 онд 100 тэрбум ам.долларыг эмэнд зарцуулжээ

Em-122746-1783956634Хорт хавдрын эсрэг эмийн бүтээгдэхүүний хэрэглээ 10.3 хувиар өсч, мөнгөн зарцуулалт 100 тэрбум ам.долларт хүрчээ. Одоогоос таван жилийн өмнө энэхүү мөнгөн дүн 75 тэрбум ам.доллар байсан билээ.

“IMS Health” судалгааны хүрээлэнгийн тайланд дээрх бүтээгдэхүүний өндөр эрэлтээс үүдэн 2018 он гэхэд дэлхий нийтийн зарцуулалт 147 тэрбум ам.долларт хүрэхээр йгаа аж.  Энэ нь жил бүр 6-8 хувийн өсөлттэй байна гэж тооцсон үзүүлэлт юм.

Энэхүү эрэлт өсч, мөнгөн дүн нэмэгдэж буй нь хорт хавдрын эсрэг эмчилгээнүүд сайжирч, хорт хавдартай хүмүүсийн насжилт уртсаж нэмэгдэж буйтай холбоотой гэж тус тайлангийн мэргэжилтнүүд дүгнэж бичжээ. Гэхдээ дэлхий нийт дундаа хөгжингүй орнуудад шинэ төрлийн үнэтэй эм, эмчилгээнүүд олноор бий болж буй нь хамгийн их нөлөөлж байгаа юм байна.

Гэхдээ хорт хавдрын шинжтэй өвчнүүдтэй дархлааг сайжруулах замаар  тэмцдэг эмийн бүтээгдэхүүнүүдийн хөгжүүлэлт ихээр хийгдэж байгаа нь үнэтэй эмүүдийн эсрэг өрсөлдөөн бий болж, улмаар зардал багасах боломж үүсэх хүлээлт байна.

Хорт хавдрын эсрэг эмийн бүтээгдэхүүнүүдэд хамгийн их мөнгө зарцуулдаг орнуудыг АНУ 42.2 хувиар тэргүүлж байгаа бол араас нь Европын зах зээлүүд болох Герман, Франц, Их Британ, Испани болон Итали жагсаж байна.

Европын дээр дурьдсан орнуудын зарцуулалт өмнөх жилээсээ 1.4 хувиар өссөн бол АНУ-ынх 0.6 хувиар өсчээ.

Эмийн компаниуд 2010-2014 оны хооронд  шинээр хорт хавдрын эсрэг 45 эм  гаргасан байдаг.  Гэвч 2009-2013 оны хооронд шинээр гарсан 37 эмний аль нь ч 2014 он гэхэд олон улс даяар өвчтнүүд аваад хэрэглэх боломжгүй байсаар байв. Харин өдгөө дээрх эмүүдийн түгээмэл байдал АНУ-т хамгийн өндөр байдаг бол дараа нь Герман болон Их Британи улс ордог. Харин Өмнөд Солонгос, Испани болон Японд дээрх шинэ эмүүдийн талаас бага хувь нь зах зээл дээр зарагдаж байна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …