Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны плей-оффын сүүлийн шат буюу шигшээ тоглолт өнөө өглөө манай цагаар 10.00 цагт Охайо мужийн Кливленд хотын Күүкен Лопез Аренад Кливленд Кавальерс – Голден Стэйт Уарриорс багууд тоглсон. Тус тоглолтонд Кавальерс өөрийн талбай дээрээ 96:91 харьцаатай Уарриорс-г буулган авч 2:1 ээр тэргүүлж эхэлсэн. Өнөөдрийн тоглолтонд финалын бас нэг рекорд эвдэгдсэн. Тэр нь хаан Жэймс эхний гурван тоглолтонд хамгийн их оноо авсан тоглогч болсон. НБА аналистууд Жэймс-г ганцаараа бүхэл бүтэн багийн эсрэг тоглоно гэдэг гайхалтай. Тэр өнөө цагийн хамгийн шилдэг тоглогч. Түүнд аваргын цом өргөх боломж дахиад 10-н жилдээ байна хэмээжээ. Харин Уарриорс-с хамгийн их цалинтай бас сэлгээнээс гарч тоглосон Дэвид Ли үр бүтээлтэй тоглож багаа 4-р үед чирсэн гэхэд хэлсдэхгүй байх. Ингээд дараагийн тоглолт 5 дахь өдөр буюу 6.12-нд болно Күүкен Лопез Аренад болно.
Ингээд тоглолтын дараа улирлын үнэ цэнэтэй тоглогч Стеф Көрри: Өнөөдөр бидний тоглолт бас довтолгоо их муу байлаа. Бид багаараа тоглож чадсангүй. Харин Жэймс энэ цувралын турш гайхалтай байлаа. Тэрнийг зогсоож чадах хүн ч байсангүй. Дараагийн тоглолтонд заавал хожих шаардлагатай боллоо. Тэдний хосолсон довтолгоо нүд хальтрам байсан
Та 3 тоглолтын турш Мэттью Деллаведова сайн хамгааллаа. Та энэ тал дээр юу гэж бодож байна?
Тэр намайг сайн хамгаалсан. Одоо дахиж тийм зүйл болохгүй. Тиймээс дахиж тийм зүйл давтагдахгүй байх. Бид дараагийн тоглолтонд юу чаддагаа харуулах болно.
Эх сурвалж: http://www.ssport.mn/