Зайсангийн уугуул иргэд олон жил хүлээсэн газрын гэрчилгээгээ авна

a86ea3afbb9e5093bigХУД-ын 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсанд олон жил амьдарч ирсэн ч өнөө хэр хууль ёсны газаргүй байгаа иргэдэд газар ашиглах гэрчилгээг нь 14 хоногтоо багтаан олгоно гэдгээ БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа хэллээ. Энд 1968 оноос хойш аж төрсөн 600 орчим өрх айл хамаарч байгаа юм. Богд уул, Зайсангийн газар хамгийн их маргаантай асуудлуудын нэг.

Гэхдээ асуудал хэцүү байна гээд тойрсонгүй, аль болох шийдэхийг эрмэлзэж байгаагаа сайд Д.Оюунхорол хэлсэн. Ингэхдээ оршин сууж байгаа газрын гэрчилгээгээ олон жил хөөцөлдсөн иргэдийн газрын асуудлыг хамгийн түрүүнд барьж авсан байна. Салбарын сайдаар томилогдсон даруйдаа БОНХАЖЯ, нийслэл, дүүрэг,хороод, ТББ-ууд, иргэдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж шуурхай ажилласны хүчинд газрын ямар нэг маргаан зөрчилгүй уугуул иргэдэд газар ашиглалтын гэрчилгээ олгох шатандаа иржээ. Үүний тулд айл өрхүүдийг бүртгэх, маргаантай эсэхийг хянаж нягтлах, кадастрын зураг хийлгэх зэрэг олон ажлыг хийсэн байна.

Нэг хашаанд долоо, найман айл байгаагийн улмаас газрын гэрчилгээг хэний нэр дээр гаргах маргаан ч гарч байгаа ажээ. Гэхдээ иймэрхүү айл өрх цөөн байгаа учраас олонхийн асуудлыг шийдэж байна. Мөн хууль зөрчихгүй байх үүднээс нягт нямбай ажиллаж байна гэв.
Харин уугуул иргэдийн төлөөлөл анх удаа салбарын сайд хүлээж авч уулзан, олон жил хүлээсэн асуудлыг хурдан шуурхай шийдэж өгч байгаад туйлын их баярлаж байгаагаа хэлсэн. Түүнчлэн төрөх, өсөх наснаасаа амьдарсан уул толгод нь танигдахын аргагүй болтол өөрчлөгдөж, хэл ам, хэрүүлийн бай болсонд сэтгэл эмзэглэж явдгаа ч учирлаж байв. Тиймээс Богд уул, Зайсан тойрсон газрын асуудлыг эхнээс нь шийдэж байгаа БОНХАЖ-ын сайдад амжилт хүслээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …