МЗХ-ны эрхэм хүндтэй шагналаар энхийг сахиулагчид энгэрээ мялаалаа

2bbd5066-6651-4629-844b-65631578fb61БНӨСУ дах НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа М.Батчулуун захирагчтай Монгол Улсын  Зэвсэгт хүчний цэргийн багийн IV ээлжийн батальон НҮБ-ын энхийн төлөөх үйлсэд хүчин зүтгэсний илэрхийлэл болсон “IN THE SERVICE OF PAECE” медаль авах ажиллагааг 5 сарын 10-ны  өдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа.

Мөн энэ үеэр цэргийн алба, ажил үйлс, үүрэг гүйцэтгэлтээр бусдыгаа манлайлан ажиллаж байгаа 30 дайчдыг МЗХ-ны тэргүүний залуу, цэргийн алдар, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч медалиудаар шагнаж баяр дээр баяр нэмсэн сайхан өдөр байлаа.

53796263-78c0-4145-9468-7d6d628431d4НҮБ-ын Медаль гардуулах ёслолын арга хэмжээнд Хүчний командлагч Иоханес Гебремескел Тэсфамариам, Хүчний штабын штабын дарга, бригадын генерал Рүн Солбэрг Хойд секторын командлагч  баригадын генерал Д.Баярсайхан, Бентью мужийн дарга хадагтай Мэрри Комманс, Үндэсний ахлах төлөөлөгч хурандаа  Ж.Молорболд нарын албаны хүмүүс уригдан ирсэн юм. Батальоны медаль гардуулах ёслолын ажиллагаанд ийнхүү 3 генерал хүрэлцэн ирсэн монголын батальоны үүрэг гүйцэтгэлт, монгол цэргийн ур чадварыг үнэлсэн хэрэг байлаа.

Батальоны захирагч хурандаа М.Батчулуун  ёслолын ажиллагааг  нээж  үг  хэлсний дараа UNMISS ажиллагааны Хүчний командлагч  дэслэгч  генерал  Иоханес Гебремескел Тэсфамариам  нийт бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ UNMISS ажиллагааны хүнд цэгүүдийн нэг болох Бентьюд үүргээ хамгийн сайн гүйцэтгэж байгааг онцлон монголын цэргийн мэргэжлийн ур чадварт үргэлж итгэж,  үүрэг гүйцэтгэлтэд нь сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэн үлдсэн хугацаанд амжилтаа улам бататган эсэн мэнд эх орондоо буцахыг ерөөлөө.

be3a3eb7-647b-4c05-a0e3-f0c5b109d657Энгэртээ “Энхийн төлөө” гялалзуулсан дайчид хүндэт зочдын өмнүүр сүр жавхлантай ёслолын жагсаалаар алхаж өнгөрсний дараагаар сургагч ахлагч Б.Баднаанямбуугаар удирдуулсан салаа жагсаалын үзүүлэх тоглолт,  ахлах ахлагч М.Батзоригийн салааны гардан тулааны үзүүлэх тоглолт богино хугацаанд Монгол цэргийн ур чадвар, тэсвэр хатуужлыг  харуулж чадсан  чадварлаг сайхан тоглолт ирсэн зочдод сэтгэгдэл төрүүлж  медаль гардуулах ёслолын ажиллагаа НҮБ, Монгол Улсын төрийн далбааны өмнө дайчид,  хүндэт зочидтой дурсгалын зураг татуулснаар өндөрлөлөө.

Ёслолын ажиллагааны дараа хүндэтгэлийн хүлээн авалтыг хийж, Монгол Улсын Зэвсэгт хүчний дэлхийн энх тайвны төлөө оруулж хувь нэмэр, батальоны үйл ажиллагааны талаар танилцуулан монгол соёл, урлагийн тоглолтыг сонирхууллаа.

Медаль гардуулах ажиллагааны дараа Хүчний командлагч батальоны үйл ажиллагаатай танилцаж, шинээр тохижуулсан ажиллагааны удирдлагын өрөө, командын хорогдох байр зэргийг Хүчний хэмжээнд үлгэр жишээ үзүүлэхээр болсныг хэлж, өмнөх айлчлалаас ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдлыг хангах талаар багагүй ажил хийснийг онцолсон юм.

da076e8e-cde6-424c-8b22-054d9471ed85

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …