Залуучуудын Эрүүл мэндийн Байнгын хорооны даргаар Ж.Амарсанаа сонгогдлоо

81972c15-4e9e-4bd4-a3c9-215f66d34b06Монголын Залуучуудын Холбоо нь 12 жил завсарласан V Их хурлаа өнгөрөгч гуравдугаар сарын 28 –ны өдөр хуралдуулж үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, удирдах хороотой байх нь зүйтэй гэж үзсэн билээ. Тиймдээ ч 2015.04.28-нд Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хурлыг зарлаж олон олон асуудлыг хэлэлцэж баталсан. Уг хурлаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, ҮЗЗ-ийн үйл ажиллагааны журмаа хэлэлцэж, Дэд ерөнхийлөгчдөө батламжилсан юм. Мөн тус хуралдаанаар залуучуудын өмнө хамгийн их тулгамдаж буй асуудал руу чиглэн ажиллах 16 байнгын хороог байгуулж ажиллахаар тогтоол баталсан бөгөөд уг тогтоолын дагуу Эрүүл мэндийн Байнгын хорооны хурал анхдугаар хурал амжилттай боллоо. 
Залуучуудын Эрүүл мэндийн Байнгын хорооны хурал анхдугаар хурлаар уг хорооны дарга болон тэргүүлэгч гишүүдээ сонгож цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго чиглэлээ тодорхойлсон байна. Эрүүл мэндийн Байнгын хорооны даргаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга Ж.Амарсанаа оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар тус тус сонгогдлоо. 
Өнөөдөр Залуучуудын Бизнесийн Байнгын хорооны хурал зарлагдсан бөгөөд 17 цагаас МЗХ-ны төв байранд болох аж. Тиймээс Бизнесийн байнгын хороонд орж ажиллах хүсэлтэй залуус та бүхнийг урьж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …