АТГ Г.Дэнзэнгээс мэдүүлэг авч эхэллээ

uls_5578d174d1a91_1ЗГХЭГ-ийн дэд дарга, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн өдгөө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Улмаар энэ сарын 21-ны өдрөөс эхлэн сэжигтнээр татан цагдан хорьсон ч өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татаж, хорих хугацааг дахин хоёр сараар сунгасан юм. Тэгвэл энэ хугацаанд АТГ-ын мөрдөн байцаагчид Г.Дэнзэнгээс мэдүүлэг авсан байна. Цаашид ч өмгөөлөгчийг нь байлцуулан мэдүүлгээ авахаар болжээ.

Г.Дэнзэнг эхнэрийнхээ “Говь Пауэр” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Харин тэрбээр энэ асуудалд “Миний тухай сөрөг мэдээлэл их цацагдаж байна. Надад хууль зөрчсөн зүйл байхгүй. Тавантолгойгоос 17 тэрбумын тендер авсан зүйл байхгүй.“Говь повер” гэдэг компани байхгүй, хэзээ ч байгаагүй” гэх тайлбарыг өгч байжээ.

Б.Анир

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …