“Хар хун” Монголд дахин ирнэ

7acruq59hdg1gjcuag5llp152m“Монголын балетын хөгжил сан”-гаас 2011 онд анх удаа олон улсын “Night of ballet” тоглолтыг зохион байгуулж байсан юм.

Тус наадмын гала тоглолтод “Хунт нуур” бүжгэн жүжгийн хар хунгийн дүрийг бүтээсэн АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Уитни Женсен өдгөө монголчуудын танил болсон билээ.

Тэгвэл тэрбээр энэ сарын 18-19-нд болох “Welcome to Mongolia” тоглолтод урилгаар оролцохоор болжээ.

Уитни Женсен нь АНУ-ын Солт Лэйк хотод анх балетаар бүжиглэж эхэлжээ.  Улмаар Нью- Йорк хотын Валентина Козловагийн бүжгийн консерваторид Козловатай хамтран хичээллэж, балетын урлагт хөл тавьсан байна. Тэрбээр “Бостон балет” компанид 2009 онд бүжигчнээр, 2010 оноос гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа ба АНУ-ын балетын тэмцээн, Нью Жерсигийн залуучуудын бүжгийн наадам, дэлхийн балетын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан аж.

Сонирхуулахад, энэ удаад түүний тоглолтыг үзэхээр манай улсад Япон, БНХАУ-аас үзэгчид ирэхээ мэдэгдээд байгаа гэнэ.

Б.Дэжид

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …