Аймаг, орон нутгийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний байгууллагуудын лабораторийн ажилтнуудад ундны усны чанар, эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоотой хууль, дүрэм, стандартууд болон шинэ техник, технологийн талаар мэдлэг олгох, шинжилгээний шинэ техник технологийн тоног төхөөрөмжтэй ажиллах, усны чанарт шинжилгээ хийж, чадавхжуулах зорилгоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан УСУГ-ын усны төв лаборатортой хамтран сургалтыг 2015 оны 06 дугаар сарын 08-аас 12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтанд Баян-өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий зэрэг аймгын иргэд, аж ахуйн нэгжийг цэвэр усаар хангаж, бохир усыг нь татан зайлуулж, цэвэрлэдэг мэргэжлийн 10 гаруй байгууллагын лабораторийн шинжээчид оролцож байна.
Шинжээчдийг чадавхжуулах сургалтаар:
- Шинжилгээний тоног төхөөрөмжтэй ажиллах, ундны болон татан зайлуулж, байгальд нийлүүлэгдэх усны чанарт сорьцын стандарт шинжилгээнүүд хийх,
- Улаанбаатар хотын УСУГ-ын лабораторийн үйл ажиллагаанаас туршлага судлан, аймаг, орон нутагт тулгарч буй цэвэр бохир усны чанарт тавих хяналт, саад бэрхшээлүүд, түүнийг шийдэх арга замын талаар харилцан туршлага солилцох,
- Аймаг орон нутгийн шинжээчдийн ур чадварын мэдлэгийг дээшлүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчныг бохирдлоос сэргийлэх зорилготой онол ба дадлага хосолмол.