Чингисийн талбайн баруун талд автобусны түр зогсоол хоёрыг байгууллаа

333819bdd2dd6f763f932048099ec90fДулааны 3А, Б, магистрали шугамын өргөтгөлийн ажилтай холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 02-ноос 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаах хугацаанд 32 чиглэлийн 420 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны 4 чиглэлийн 45 хэрэгслийн үйлчилгээ түр зогссон. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үедСөүлийн гудамжаар, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Сүхбаатарын гудамжаар нийтийн тээвэр үйлчилж байна. Авто зам хаасантай холбоотойгоор нийтийн тээврийн хэрэгслийн тоог зуны хуваарьт шилжүүлэн 20 хувиар бууруулж, нийт 786 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.

Авто зам хаагдах үед нийтийн тээврээр хэвийн зорчих эрэлтийг хангахын тулд  Сүхбаатарын гудамж буюу Чингисийн талбайн баруун талд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр орчим нийтийн тээврийн үйлчилгээний 2 түр зогсоол гаргаж тэмдэг тэмдэглэгээг тавьсан. Мөн Сөүлийн гудамжаас Чингисийн өргөн чөлөө рүү орох уулзвараар нийтийн тээврийн хэрэгслийг зүүн эргүүлж 3 замын уулзвар болгон хөдөлгөөнийг зохицуулж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …