Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл Улаанбаатар төмөр замын 1-р орлогч дарга Игорь Андреевич Домбровскийг хүлээн авч уулзаж, нийслэлийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.
Домбровский нь Улаанбаатар Төмөр замын нэгдүгээр орлогч даргын ажил үүргийн хүрээнд өдөр тутмын ажлын шуурхай тайлан мэдээнд хяналт тавьж, боловсронгуй болгох, удирдлагын шийдвэр гаргах түвшинг тогтмол, үнэн зөв мэдээллээр хангах чиглэлээр Статистик бүртгэл, мэдээллийн технологийн төвийг хариуцан ажилладаг юм. 2014 онд Улаанбаатар төмөр замын гол чанарын үзүүлэлтүүд болох вагон эргэлт, ачааны нэг ажиллагаан дахь вагоны сул зогсолт, техникийн нэг өртөөн дэх вагоны сул зогсолт, хэсгийн хурд, техникийн хурд, ачаа эргэлт зэрэг үзүүлэлтүүдийг биелүүлж ажиллах тал дээр олон ажил зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан бодох аргачлалыг боловсронгуй болгон, шуурхай ажлын программ хангамжид зохих өөрчлөлтүүдийг тусгажээ.
Мөн УБТЗ-ын даргын тушаалаар замын хэмжээнд өртөөдийн вагоны сул зогсолтыг тооцох дугаарын аргад шилжих, түүнтэй холбогдуулан өртөөдийн шуурхай мэдээний диспетчерийн автоматжуулсан ажлын байрны програм хангамжийг зохион нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэсэн аж. УБТЗ-ын мэдээллийн тогтолцооны 2020 он хүртэлх бодлогын бичиг баримт, мэдээллийн аюулгүй байдлын дотоод журмыг боловсруулж батлуулан, мөрдүүлж ажиллаж байна. Түүний зохион байгуулж хэрэгжүүлсэн мэдээллийн технологи, шуурхай тайлан мэдээг боловсронгуй болгох ажлууд, гарсан дүн шинжилгээний үр дүнд тулгуурлан зохион байгуулсан арга хэмжээнүүд үр дүнгээ өгсөөр байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шагнал гардуулах үеэр “Юуны өмнө нийслэлийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байгаад нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд тантай хамтарч ажиллахад таатай байлаа. Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулж, биднийг дэмжин ажиллаж байгаад талархаж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.