Өсвөр насны хүүхдийг үе тэнгийнхнээр удирдан чиглүүлэх “Бүтээлч удирдагч” клуб байгуулагдлаа

5b1b7bb6-175e-4d0d-a9e4-b3b84baabb54Монголын Залуучуудын Холбоо нь  залуусаа дэмжин, тэднийг чадваржуулах, боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь түлхэц үзүүлэх зорилгоор дэргэдээ мэргэжил, сонирхлоороо нэгдсэн мэргэжлийн хороод, клубүүдийг байгуулж, залуустаа хамтдаа суралцаж, хамтдаа хөгжих боломжийг нээж өгсөн юм.

МЗХ-ны дэргэд одоогоор  Залуу дугуйчин, Залуу эмэгтэйчүүд,  Үзэгний эрх чөлөө, Япон хэл сонирхогчдын клуб, Хөдөлмөрч залуус, Nice Bike, Өглөөний хүн, Номонд дурлагсдын клуб, Англи хэл сонирхогчдын клуб, Испани хэл сонирхогчдын клуб зэрэг 20 гаруй клуб идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

Энэ удаад “Бүтээлч удирдагч” клуб шинээр байгуулагдаж үйл ажиллагаагаа идэвхижүүлж эхэллээ. Уг клубт Баянзүрх дүүргийн улсын болон хувийн бүх сургуулиудын 8-11 дүгээр ангийн сурагчид хамрагдах бөгөөд тус дүүргийн бүх сургууль дээр Бүтээлч удирдагч клубээ байгуулахаар зорьж байгаа аж.

Бүтээлч удирдагч клуб нь өсвөр насныханд зориулсан сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах ба хувь хүний хөгжил, өөрийгөө хэрхэн таниулж нээх, мэргэжлээ зөв сонгох зэрэг олон талын зөв дадал хэвшил олгох тал дээр нь анхаарч ажиллах гэнэ. Түүнчлэн өсвөр насны хүүхдийг үе тэнгийнхнээр удирдан чиглүүлэх аж. Энэ тэдэнд зөв үлгэр дууриалал үзүүлэхэд  чухал нөлөөтэй гэдгийг ч уг клубыг үүсгэн байгуулагчид нь онцоллоо.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …