Залуучуудын Бизнесийн Байнгын хорооны даргаар Ц.Өлзийхишиг сонгогдлоо

0226e896-786f-485c-a154-cf99a21e3854Монголын Залуучуудын холбоо нь Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хурлаа 2015. 04.28 өдөр зарлан хуралдуулж олон олон асуудлыг хэлэлцэж баталсан билээ. Уг хурлаар залуучуудын өмнө хамгийн их тулгамдаж буй асуудал руу чиглэн ажиллах 16 байнгын хороог байгуулж ажиллахаар тогтоол баталсан бөгөөд уг тогтоолын дагуу байнгын хороодын байгуулах анхдугаар хурлыг 2015. 06. 08-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд хуралдуулж эхлээд байгаа юм. Байнгын хорооны хурал анхдугаар хурлаараа уг хорооны дарга болон тэргүүлэгч гишүүдээ сонгож цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго чиглэлээ тодорхойлж байна.

Өнгөрсөн удаад Хөдөлмөр эрхлэлтийн Байнгын хороо, Эрүүл мэндийн байнгын хорооны хурал амжилттай болж дарга тэргүүлэгчдээ сонгож Хөдөлмөр эрхлэлтийн Байнгын хорооны даргаар Шинжлэх ухааны академийн Үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баяр, Эрүүл мэндийн байнгын хорооны даргаар Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Амарсанаа нар сонгогдсон юм. Тэгвэл өчигдөр Залуучуудын Бизнесийн Байнгын хорооны хурал болж Нийслэлийн Худалдан авах Ажиллагааны газрын Цахим Худалдан Авалт, олон нийттэй харилцах Хэлтсийн дарга Ц.Өлзийхишиг сонгогдлоо.  Цаашдынх нь ажилд нь амжилт хүсье.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …