Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс Т.Мөнгөншагай хүрэл медаль хүртлээ

   2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн  гурван төрлөөр энэ зургаадугаар сарын 11-ний өдөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д эхэллээ.

Хөвгүүдийн ХҮ дахь удаагийн, охидын ХII дахь удаагийн тэмцээнд Арабын Эмират Улс, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Тайланд, Узбек, Шри-Ланк, Энэтхэг, Япон зэрэг 19 орны 112 хөвгүүн, 66 охид уран мэхээ уралдуулан өрсөлдөж байна.

Тэмцээнд Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Чанг Ким Кью оролцож байна. ДБНХ-ноос техникийн төлөөлөгчөөр олон улсын шүүгч Ким Ик Жонг томилогдон ажиллаж байна.

Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 85, 100, охидын 38, 40 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 3 бөх зодоглосноос хөвгүүдийн 85 кг-ын жинд барилдсан Т.Мөнгөншагай хүрэл медаль авчээ.

Өнөөдөр хөвгүүдийн 69, 76, охидын 43, 46, 49 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …