МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА
Хүндэт Ноён Ерөнхийлөгч өө,
Өнгөрсөн 6 дугаар сарын сүүлчээр явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон явдалд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт нь Таны удирдлаганд Монгол Улс хөгжин цэцэглэхийг хүссэн Монголын ард түмний хүсэл эрмэлзэлийн үр дүн юм.
Таныг Ерөнхийлөгчөөр дахин сонгогдон ажиллах хугацаанд Солонгос-Монголын түүх, соёлын хэлхээ холбоонд тулгуурлан бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Тантай хягт хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон явдалд баяр хүргэхийн сацуу, Танд эрүүл энх, аз жаргалыг Монгол Улс үүрд мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
ПАК ГЫН ХЭ
2013 оны 6 дугаар сарын 30