Жимс, жимсгэний салбарын судлаачид хуралдаж байна

IMG_5388_150612124152Өнөөдөр ХХААЯ, Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо хамтран “Жимс, жимсгэнэ судлал” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт Монгол орны жимс, жимсгэний салбарт судалгаа хийдэг бүх эрдэм шинжилгээний байгууллагууд, Чацарганы кластерын санаачлага төсөл түүнчлэн тариалалт эрхэлдэг аж ахуй нэгжүүд гээд нийт 80-аад хүн оролцож байна.
Хэлэлцүүлгээр тус салбар үүсч хөгжөөд 60-аад жил болж байгаа ч гэсэн 1990-ээд оноос хойш энэ талын судалгаа шинжилгээний ажил тасалдсан байгаа, цаашдаа жимс, жимсгэний аж ахуйг аль болох үр ашигтай эрхлэх, нөгөө талаар Монгол орны экологи, байгалийн цэвэр нөхцөлд ургасан жимс, жимсгэнийг органик бүтээгдэхүүн болгож, экспортын баримжаатай хөгжүүлэх, манай эрс тэс цаг уурын нөхцөлд зохицсон сортын нэр төрлийг олшруулах , бүтээгдэхүүний боловсруулалтын өндөр технологи бий болгох зэрэг асуудлыг хөндөж байгаа юм. Түүнчлэн чацарганыг байгаль хамгаалах чиглэлээр тэр дундаа элсний нөлөө, цөлжилтийг сааруулахад хэрхэн яаж ашиглах вэ зэрэг олон тулгамдсан асуудлыг хамтдаа ярилцаж, нэгэн шийдэлд хүрэхэд хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм.
Хэлэлцүүлгийг нээж ХХААЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун хэлсэн үгэндээ “Монгол улсын Засгийн газраас 2010 онд “Чацаргана” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр батлаад 6 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Чацаргана хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 2.5 сая ширхэг чацарганы суулгац зээлээр олгож тариалуулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, суулгац үржүүлэх хүлэмж, жимс хадгалах зориулалтын агуулахуудыг хөнгөлөлттэй нөхлөөр олгох, жимс жимсгэний үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулах, сортын суулгац үржүүлэг, жимс жимсгэний тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох зэрэг дотоодын үйлдвэрлэл, үүсэл санаачлагыг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2014 оны байдлаар жимст цэцэрлэгийн талбай 5.6 га-д хүрч 1734 тонн жимс жимсгэнэ хураан авсан нь 2009 оноос тариалсан талбай 3.6 дахин, хураан авсан ургац 4.5 дахин өсөөд байна. 2013-2014 онд Монгол чацарганы үнэ цэнийг бий болгож, экспортод тогтвортой гаргадаг болох бүтээгдэхүүний чанарт суурилсан, тариалах сорт, ургуулах технологиор төрөлжсөн, хадгалалт, боловсруулалт, борлуулалтын нэгдсэн өртгийн сүлжээ үүсгэх Монгол чацарганы кластерийн тогтолцооны санаачилгыг эхлүүлсэн” хэмээн онцоллоо.
Жимс жимсгэний судлалыг олон улсын түвшинд хүргэх, Монгол улсад хэрэгжүүлж байгаа судалгаа, шинжилгээний мэдээллийг бусадтайгаа хуваалцах, харилцан уялдаа холбоотой ажиллах, цаашдын хөгжил, чиглэлээ тодорхойлох түүнчлэн Монгол орны давуу тал, боломж нөхцлөө ашиглан, бүс нутагтаа жимс жимсгэний салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартын шаардлага ханган боловсруулсан, чанарын баталгаа бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод тогтвортой гаргах нэгдсэн шийдэл гаргахад энэхүү хэлэлцүүлгийн ач холбогдол оршино.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …