Оюутнууд энэ сарыг дуустал визагаараа зорчино

itkyujitjhitujyhtiujyh000612Сургууль, цэцэрлэг амарсан энэ үед оюутнуудыг виза картаар нийтийн тээврээр зорчуулахгүй байна гэх гомдол Монголын оюутны холбоонд олноор ирэх болжээ.

Нийтийн тээврийн зарим кондуктор оюутнуудыг смарт картаар зорчих хугацаа энэ сарын 1-нээр дуусгавар болж байгаа хэмээж буй аж. Тэгвэл оюутнууд смарт картаараа энэ сарыг дуустал зорчих боломжтой юм байна.

Тиймээс энэ талаар гомдлоо Нийслэлийн тээврийн газрын 11-326352 дугаарын утсанд  мэдэгдэх хэрэгтэй аж. Ингэхдээ автобусны чиглэл, дугаар, мөнгө хураагчийн овог нэрийг мэдээлэх гэнэ.

А.Ханд

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …