“Honey moon” хамтлагийн анхны цомгийн өдөрлөгт урьж байна

11071514_925021994203940_3062475896088788679_n(1)5192316012015-06-13-13-06[www.urlag.mn]268557425201506131330“Honey moon” хамтлагийн анхны цомгийн өдөрлөгт урьж байна“Honey moon” хамтлаг шинэ бүтээл туурвих эрч хүч, эерэг цэнэгээртэтгэж  байдаг  үзэгч,  сонсогчиддоо  талархал  илэрхийлэн  хүндэтгэлүзүүлж, анхны цомгоо өргөн барьж байна. Тэдний авьяас чадвар, мэдлэг,мэдрэмж, сэтгэл, зүтгэлээр бүтсэн цомгийн нээлттэй өдөрлөг 6-р сарын16-нд 13:00 цагт “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн төв байранд болно.

    Монголын  орчин  үеийн  хөгжмийн  урлагийн  өнгө  төрхийг  тодорхойлогч  хамтлаг,дуучдын нэгээхэн төлөөлөгч “Honey moon” хамтлагийн 5 жилийн ойдоо зориулсан“Honey  moon”  анхны  цомогт  поп,  каунтри,  dance  зэрэг  хөгжмийн  урсгалаартуурвисан 12 дуу багтжээ.  Үүнээс,  “I  Love My Luv”,  “Хаа хүрэх гэж”,  “Дурлалынсезон”,  “DR.Love”,  “Хүндэт  аав  ээждээ”,  “I  Just  party”,  “Хар  дарсан  зүүд”  зэрэгсонсогчдын хүртээл болсон хит дуунуудаас гадна хамтлагийн дуу хөгжмийг илүүшинэлэг  түвшинд  илэрхийлэх  5  шинэ  бүтээл  оржээ.

   Эдгээр  дуунууд  нь  хайрдурлал, хүсэл тэмүүлэл, залуусын гэх тодотголыг агуулсан сэдвийг чухалчилсанбөгөөд  хамгийн  чухал  нь  хайрыг  олон  талаас  нь  мэдэрч,  аялгуулан  шүлэглэж,дуулж болдог гэдгийг онцолсон цомог болжээ.

    Өнгөлөг, халуун дулаан уур амьсгал,өөдрөг өнгө төрх, эерэг гэгээлэг хандлагыг илэрхийлсэн  цомгийн бүх дуунууд ньүнэн хайр, эрч хүчийг сонсогч та бүхэнд түгээх нь ээ.“Honey moon” цомгийн албан ёсны борлуулалт “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийнбүх салбараар 16.900 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гарсан бөгөөд энэ сарын16-нд  болох  өдөрлөгт  хүрэлцэн  ирсэн  эхний  сонсогчиддоо  шинэ  цомгийнхоодээжээс бэлэглэх юм байна.

www.urlag.mn 

Санал болгох мэдээ

Итали улсад “Монголын соёл судлалын төв”-ийг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “монгол хэл, соёлыг дэлхий дахинд …