Шуурхай мэдээ: Налайх хотын Захирагчийн сонгууль боллоо

зураг сонгуульНалайх хотын Захирагчийн сонгууль амжилттай  өнөөдөр Налайх хотод болж өнгөрлөө. Тус сонгуульд  сонгуулийн насны  20263  оролцох ёстойгоос  санал авах үйл ажиллагааг зогсоосон 22:00 цагийн байдлаар нийт сонгуулийн насны иргэдийн 51.4 хувь буюу 10455  сонгогч саналаа өгсөн байна.

Захирагчийн сонгуулийн ирц хүчинтэй  ирцэд хүрсэнтэй холбоотойгоор Налайхын Сонгуулийн тойргийн нэгдсэн хорооноос  нэр дэвшигчдийн саналыг тоолох  үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Дашрамд дурьдахад Налайх хотын сонгуулийн санал тоолох үйл явцыг гар тооллогоор хийж байгаа юм.  Удахгүй нэр дэвшигчдийн  авсан саналын хувийг та бүхэндээ хүргэх болно.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон …