2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д 4 өдөр үргэлжилж дууслаа.
Сүүлийн өдөр хөвгүүдийн 42, 46, 50, охидын 65, 70 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 5 бөх барилдсанаас 65 кг-ын жинд барилдсан Чингэлтэй дүүргийн бөх Э.Даваанасан хүрэл, 70 кг-ын жинд барилдсан “Арслан” клубын бөх Б.Цэцэгбаяр мөнгөн медальд хүрч азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальт бөхчүүд болов. Өмнө нь Э.Даваанасан мөнгө, Б.Цэцэгбаяр хүрэл медаль авч байсан юм. Манай бөхчүүд нийт тус бүр 1 алт, мөнгө, 4 хүрэл медаль авлаа.
Энэ тэмцээн нь наймдугаар сарын сүүлчээр Босни-Герцеговина улсын Сараево хотод болох өсвөр үеийн ДАШТ-нд оролцох манай өсвөрийн бөхчүүдийн хувьд томоохон сорилго боллоо.
эх сурвалж: undesten.mn