Налайх хотын Захирагчийг сонгох сонгууль өчигдөр болж, 22.00 цагт албан ёсоор санал хураалт дууссан. Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 10 540 нь буюу нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгчээ. Нийт 8 хүн өрсөлдснөөс тул Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан 30.9 хувь, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү 20.3 хувь , Д.Батбаатар 16,7 хувь, Д.Цогоо 9,9 хувь, Н.Мандуул 5,2 хувь, Б:Ганболд 4,4 хувь, Г.Болдбаатар 2,9хувь, 7-р хорооны Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшигч Б.Баяндэлгэр 9,3 хувийн санал тус тус авчээ. Нэр дэвшигчдийн авсан саналын хувь 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Шаравхааны Хаан, бие даан нэр дэвшиж буй Цэдэнбалжирын Минжинхүү нарын хооронд дахин сонгуулийн тов зарлахаар боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …