Гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн механизмыг тодорхойлно

411ca4c4dd570df1a95d26ea8daef921Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/502 дугаар захирамж гаргаж, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн механизмыг тодорхойлох” Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Хот  байгуулалт, хөрөнгө оруулалтын  асуудал  хариуцсан  орлогч С.Очирбат ажиллана.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг судлан санхүүжилтийн механизмыг оновчтой тодорхойлж 2015 оны 07 дугаар сард багтааж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo207

Санал болгох мэдээ

Сар шинийн өдрүүдэд 12 байгууллага бэлэн байдалд ажиллана

Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 17-23-нд инженер хангамж болон нутгийн захиргааны 12 байгууллагын удирдлага “Улаанбаатар …