Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.7 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган га-д тариалалт хийхээр зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын дагуу өнгөрсөн сарын 8-наас үр тариа, тос, тэжээлийн таримлыг 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж, иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалж эхлээд байгаа.
Өнөөдрийн байдлаар 384.2 мянган га-д үр тариа, үүнээс 357.5 мянган га-д улаанбуудай, 11.5 мянган га-д төмс, 5.7 мянган га-д хүнсний ногоо, 15.1 мянган га-д малын тэжээл, 69.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 486.6 мянган га-д тариалалт хийгдсэн байна. Үр тарианы тариалалт 116.9 хувь төмс, хүнсний ногооны тариалалт 65.4-82.6 хувьтай үргэлжилж байна.
Энэ жилийн тариалалтад зориулан ТЭДС-гаас 201 аж ахуйн нэгж, иргэнд 3.8 мянган тонн буудайн үрийг 20 хувийн, Улсын нөөцийн салбараас 4.0 мянган тонн буудайн үрийг 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож үрийн хангамжийг бүрдүүлсэн юм. Түүнчлэн 445 аж ахуйн нэгж, иргэнд 1942 тонн шатахууныг 50 хувийн, 509 аж ахуйн нэгж, иргэнд 100 тонн ургамал хамгааллын бодис, 1.0 мянган тонн эрдэс бордоог 30 хувийн урьдчилгаатайгаар олгожээ.