Монголчууд бид “айлаас эрэхээр авдраа уудал” гэж ярьдаг. Хүүхдийн цэцэрлэгийн тоглоом болон гаднах талбайн тохижилтонд жил бүр төсвөөс болон гадна дотнын элдэв хандив тусламжаар шинэчлэлт хийгддэг. Тэгвэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын цэцэрлэг гаднах талбайгаа монголд элбэг олдох автомашины хаягдал дугуйгаар тохижуулж, хагдал дугуйг засаж янзлан хүүхдийн төдийгүй томчуудын анхаарал татахуйц авсаархан “хөөрхөн” тоглоомууд урлажээ.
Бүхнийг болж бүтэхгүй, бас мөнгө хөрөнгөгүй гэж ярихын оронд санал санаачлага байвал Монголчууд бид юуг ч хийж бүтээж болдогийн жишээг харуулсан сайхан мэдээлэл байна гэж үүнийг харсан хүмүүс хэлэх юм билээ.
Хужирт сумын цэцэрлэгийн энэ туршлагыг орон суууцны дундах хүүхдийн тоглоомын талбай болон цэцэрлэгүүд авч хэрэгжүүлж болох юм гэсэн зорилгоор та бүхэндээ зургийг нь хүргэж байна.