Байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийг цахимжуулна

images Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн төрийн байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийн програм хангамж нэвтрүүлэх тухай “А/474 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн “Эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт”-д тусгагдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх “Смарт сити” төслийн хүрээнд нийслэлийн төрийн байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах ажлыг зохион байгуулах үүргийг НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа. Цахимжуулахын тулд албан хэрэг хөтлөлтийн программ хангамжийг боловсруулж, цахим системд нэвтрүүлэх бөгөөд энэ ажлыг 2013 оны 2-р дугаар улиралд багтаан хэрэгжүүлэх юм. Ингэснээр, албан хэрэг хөтлөлтөд олон нийт хяналт тавих, нийслэлийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаа цэгцтэй явагдах боломж бий болногэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …