Баруун бүсийн төрийн албан хаагчид чууллаа

Аймгийн ЗДТГ-аас санаачлан Төрийн албан хаагчдын чуулга уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Уламжлалын дагуу баруун бүсийн сумдын Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт, семинарын арга хэмжээ өнгөрсөн 7 хоногт Баяндалай сумын төвд боллоо.

14200815a7b1eee63cc0183cc0a7ac1f

Чуулга уулзалтын зорилго нь сумд өөрийн орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлага солилцох, түүнд тулгуурлан төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллах, аймгийн Тэргүүний сум, баг дүгнэх үзүүлэлтийг шинэчилж байгаатай холбогдуулан шалгуур үзүүлэлтийг танилцуулж хэлэлцүүлэхэд оршжээ.
Чуулга уулзалтаар аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас мэдээлэл өгсөний зэрэгцээ аймгийн Архивын тасаг, Статистикийн хэлтсээс цаг үеийн мэдээлэл хийсэн байна. Мөн албан хаагчдын дунд нөхөрсөг тэмцээн зохион байгуулж тэргүүн туршлага, идэвх оролцоо, санал асуулгын нийт дүнгээр Сэврэй сум тэргүүн байр, Хүрмэн сум хоёрдугаар байр, Баяндалай сум гуравдугаар байрт шалгарсан байна.

604a05da39f178f3f96c501cf70458ec

Баруун бүсийн Төрийн албан хаагчдын чуулга уулзалтад Гурвантэс, Сэврэй, Ноён, Булган, Мандал-Овоо, Хүрмэн, Баяндалай зэрэг 7 сумын 105 төрийн албан хаагчид оролцсон бөгөөд төрийн албан хаагчид нэгэн дээвэр дор цуглан туршлага, мэдээллээ солилцсон чухал арга хэмжээ боллоо гэж оролцогчид онцолж байлаа.

be941f37e7f61b91ad9d1a0319d55015

Өнгөрсөн 4-р сард Баян-Овоо суманд Зүүн бүсийн сумдын төрийн албан хаагчдын чуулганыг зохион байгуулсан бөгөөд энэ удаад баруун бүсийн чуулганыг ийнхүү зохион байгуулж ирэх 9-р сард “Төрийн албан хаагчдын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Сэврэй суманд зохион байгууллахаар төлөвлөөд байгаа юм байна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …