Эх орон, ард түмнийхээ төлөө эгнэшгүй гавъяа байгуулсан Их хүмүүний өнөөгийн бид мартах учиргүй

minii eh oron_A2“Уран бүтээлч хэн бүхний хувьд нэг талаас уран бүтээлийн буюу мэргэжлийн зорилго, нөгөө талаас хувь хүний зорилго нэгдэн нийлж байж л чанартай бүтээл төрж, тэр хэмжээгээр урлагаар дамжуулан үзэгчдэд хүргэх санаа, үзэл бодол нь хөгжин бүрэлдэж, цараа нь нэмэгдэж байдаг. Ухаан суусан цагаас эхлээд эх эцэг, байгаль дэлхий, цаашлаад энэ сайхан орныхоо хүү нь болж төрсөндөө бахархаж, өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахын хүслэнд автан өссөн дөө” хэмээн эгэлхэн ярих дуучин Сүхбатын БАТТУЛГА бие даасан 6 дахь тоглолтоо энэ сарын 25-ны өдөр хийх гэж байна.

Тэрээр энэ тоглолтоо  Монголын төрийг дөчин жил барьж, монгол түмнээ нуруу тэнэгэр амьдралд хүргэхийн тулд зүрхнийхээ цохилт бүрийг зориулан, аавын хүүгийн биш, эх орны хүүгийн замналаар хатуужин амьдарсан Юмжаагийн Цэдэнбал агсны дурсгалд зориулан, ирэх жил болох түүний мэндэлсний 100 жилийн ойг угтан энэхүү тоглолтоороо хүндэтгэл үзүүлж байгаа юм.

Дуучин хэмээх мэргэжлийг сонгохдоо үеийн залуус, хойч үеийнхэндээ эх орноо магтан дуулах, хайрлах, жинхэнэ эх оронч Монгол хүн байх тэр л сэдлийг үргэлжид төрүүлж, сэтгэлийн дуудлага нь, дуулал нь байх бүтээлүүд хүргэхийг хүссэн түүний энэ зорилго алхам алхмаар биелсээр байгаа билээ. Үүний тод жишээ бол Миний Эх Орон цуврал тоглолт юм.

Тоглолт 2015 оны 06-р сарын 25-ны Пүрэв гарагт 19.00 цагт улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох ба тасалбарыг www.ticket.mn–ээр болон улсын Филармонийн кассаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг FB/Mongolian State Philharmonic болон 7011-8012, 7014-8012, 8800-4849 утаснаас тодруулах боломжтой юм.

Та бүхнийг 6-р сарын 25-ны МИНИЙ ЭХ ОРОН тоглолтонд морилон саатахыг урьж байна.ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЭГНЭШГҮЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН

ИХ ХҮМҮҮНИЙГ ӨНӨӨГИЙН БИД МАРТАХ УЧИРГҮЙ

Юмжаагийн Цэдэнбал агсны дурсгалд зориулав.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …