Гуляшны өтгөн, амттай сүмсийг хэрхэн хийдэг вэ?

2811432799504Гуляш бол монголчуудын түгээмэл амтархан иддэг хоолны нэг. Гэхдээ өтгөн, амттай, шаргал сүмстэй гуляш хийж сурна гэдэг бас туршлага хэрэгтэй. Бүх төрлийн амтат гуляш хийхэд шөлийг нь хэрхэн амттай, өтгөн гаргах амархан жорыг дэлгэж байна.

Гуляш нь яг нэг төрлийн хэвшмэл жоронд баригдахгүй ба та үхрийн цул мах болон олон төрлийн хүнсний ногоо, амтлагч ашиглаж агшаасан будаа эсвэл чанасан гоймон зэрэгтэй хачирлан иддэг байгаа. Гуляш хийх үхрийн мах нь өөхгүй, булчингүй, шинэхэн цул зөөлөн мах байх тусмаа сайхан амттай болдог. Хүнсний ногооны хувьд лууван, байцаа, шар манжин, сонгино, сармис, чинжүү, майлз зэрэг өргөн хэрэглээний хүнсний ногооноос сонгон хэрэглэж болно.

  1. 281_1432794950Жижиг аяганд 1/3 цайны аяга хуурай гуриланд 1 цайны халбага паприка хийж сайтар холино.

    281_1432794974Үүнийгээ үмхэх хэмжээтэй хэрчиж бэлтгэсэн үхрийн өөхгүй, цул махан дээр хийж сайтар хутгаж холиорой.

    281_1432795320Хайруулын тавганд 2 хоолны халбага масло хийж дунд зэргийн гал дээр халааж хайлуулна. Дараа нь 2 хоолны халбага ургамлын тосыг нэмж хийгээд сайтар халаана.

    281_1432795336Халсан тосонд амталсан үхрийн махыг хийж бор хүрэн болтол хуурч шараарай.

    281_1432795526Ингээд үхрийн махыг хайруулын тавагнаас шүүж гаргасны дараа савыг угаалгүйгээр 1 хоолны халбага масло хийж хайлуулсны дараа жижиглэн хэрчсэн сармисыг хийж 1-2 минут хуурна. Дараа нь хэрчсэн сонгиныг хийж зөөлөртөл нь дахин 2 минут орчим хуураарай. Мөн энэ алхам дээр гуляшинд хийх хэрчсэн ногоонуудыг хийж 3-4 минут хуурна.

    281_1432795567Ингээд ус, томатны сүмс /лаазалсан/, 2-3 ширхэг жижиглэн хэрчсэн улаан лооль, лаврын навч, сой соус, сармисны ханд, давс, хар перц, шарсан махны амтлагч /бүх төрлийн байж болно/ мөн хүсвэл орегано, гоньд зэрэг амтлагч хийж сайтар хутгаж холиод дунд зэргийн гал дээр тааруулж таглаж тавиад 10-15 минут зөөлөн буцалгана.

    281_1432795991Үүний дараа таглааг авч галын хэмийг багасгаж зөөлөн гал дээр 20-25 минут буцалгаад галаас гаргана.

    281_1432796101Ийнхүү амтат өтгөн шаргал сүмстэй гуляш бэлэн боллоо. Сайхан хооллоорой.

    Эх сурвалж: www.1000jor.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …