Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт мөрдөж ажиллахыг анхааруулж байна

3b24c412cfaed63b496a41ba6f12f834Улаанбаатар хотод олон улсын хэмжээний томоохон хурал, чуулган, ирэх онд АСЕМ-ын уулзалт зохион байгуулахтай холбогдуулан бүтээн байгуулалтын тендерийн ажлыг богино хугацаанд чанартай хийх чадвартай, хариуцлагатай компанийг шалгаруулах, компанийн ажилчид, хөндлөнгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалахад нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар анхаарал тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын дулааны шугам хоолойн засварын ажил болон зуслангийн чиглэлийн автозам шинэчлэх ажил ид өрнөж байгаа энэ үед компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарыг чанд мөрдөж ажиллахыг анхааруулж байна.

Жил бүрийн зун, намрын улиралд бүтээн байгуулалтын ажил тэр дундаа барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болж осол гэмтэл олноор гарч, хүний амь нас эрсддэг тохиолдол цөөнгүй гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн 75 дугаар тогтоолоор “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохицуулах нийтлэг журам” – ыг баталж мөрдөн ажиллаж байгаа юм. Мөн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцогчдод “мэргэжлийн хөдөлмөр хамгааллын инженертэй байх бөгөөд үндсэн ажилтан байх”, “Ажилчдын болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг даатгуулсан байх” гэсэн шаардлагыг тавьдаг. Иймд аж ахуйн нэгжүүд хөдөлмөр хамгааллын инженерийг талбайд ажиллуулж холбогдох дүрэм, журам, стандартыг хангуулах, технологийн шинэчлэлтэй холбогдуулан тэдгээрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч хэвших, хөдөлмөр хамгааллын хувцсаар хангах болон хэрэглэж хэвшүүлэх, туслах ажилтныг мэдээллээр хангах, шаардлагатай тэмдэг тэмдэглэгээ, хашлага хаалтыг стандартын дагуу хийж байршуулах зэрэг анхан шатны шаардлагыг хатуу баримтлах, дагаж мөрдөхийг анхааруулж байна гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …