“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” бүсийн зөвлөгөөн болж байна

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сэдэвт баруун бүсийн цагдаагийн хүрээний алба хаагчдын нэгдсэн сургалт, зөвөлгөөн эхэллээ.

DSC_0024Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр баталсан төлөвлөгөөний дагуу Баруун бүсийн цагдаагийн хүрээний цагдаагийн газрын дарга, хэсгийн төлөөлөгч, хүүхдийн байцаагч нарын “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь“ сэдэвт сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаа Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ёслол төгөлдөр эхэллээ.

Сургалт, зөвлөгөөний нээлтийн ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Засаг дарга Х.Дармен, баруун бүсийн цагдаагийн хүрээний Цагдаагийн газрын дарга нар болон тус аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд, бусад албаны хүмүүс оролцов.

DSC_0135Сургалт, зөвлөгөөний зорилго нь Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.2.21 дэх заалт, баруун бүсийн Цагдаагийн хүрээний 2015 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний 2 дахь заалт, тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2015 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний 4.1 дэх заалтууд болон “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, алба хаагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх явдал юм.

DSC_0126Сургалт, зөвлөгөөн Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан тусгай хөтөлбөрийн дагуу 2 өдөр үргэлжлэх бөгөөд оролцож байгаа алба хаагч нарт Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа А.Бахыт хичээл заах юм.

Сургалт, зөвлөгөөний үеэр аймгийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”, “Залуучуудын холбоо” зэрэг төрийн бус байгууллагуудын оролцоотой нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …