Цагдаагийн газрын 75 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хэрэг бүртгэгч, Мөрдөн байцаагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүрэх түвшингийн шалгуур үзүүлэлтийг хангаж, алба хаагчдын ажлыг эрчимжүүлэх, үр дүнг бодитоор үнэлж, ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучилсан алба хаагчийг шалгаруулах зорилгоор “ШИЛДЭГ МӨРДӨН БАЙЦААГЧ -2017” ажил мэргэжил, ур чадварын тэмцээнийг 2017 оны 06 сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уралдаанд цагдаагийн газырн …
Tag Archives: Цагдаа
June, 2017
September, 2016
-
12 September
Өнөөдөр Мөрдөн байцаах албан үүсэн байгуулагдсны 70 жилийн ойн өдөр тохиож байна
Монгол улсад Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсны 70 жилийн ойн өдөр өнөөдөр буюу 9 сарын 12-ны энэ өдөр тохиож байна. Иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт этгээдийг олж тогтоох үйл хэргийг хөтлөн явуулдаг мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдаад 70 жилийн нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хугацаанд тус албанаас төрсөн гарсан үе үеийн шилдэг мөрдөн байцаагчид гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох үйл …
October, 2015
-
24 October
“Нээлттэй хаалганы өдөр” өдөрлөгийг зохион байгууллаа
Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 376 ойг угтаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 257 дугаар тогтоолоор баталсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, цагдаагийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” өдөрлөгийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагт “ТЭНГИС” кино театрт зохион …
-
21 October
Р.Чингис ЦЕГ-ын үйл ажиллагааг “дампууруулж байна…”
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа авсан даруйдаа АНУ-д хамт амьдарч байсан өөрийн найз болох Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилсон. Харин “сахил хүртээд шал дордов” гэгчээр шинэхэн даргатай болсон тус газрын үйл ажиллагаа, сүр хүч нь буурч доройтсон уу гэхээс өөрчлөгдөж, шинэчлэгдсэнгүй. Уг нь цагдаа нар, ард иргэдийн амар тайваныг сахин хамгаалж, хууль сахиулах үүрэгтэй, тангараг өргөсөн албан хаагчид. Гэтэл сүүлийн үед цагдаа …
-
21 October
Улаанбаатар хотын цагдаагийн газар “А” үнэлгээтэй дүгнэгдлээ
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан журмын дагуу 2015 оны 3 дугаар улирлын байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал, үр дүнг индексжүүлэн дүгнэсэн байна. Тус цагдаагийн газар нь өргөдөл, гомдлын индексийн үзүүлэлтээр 2015 оны эхний хагас жилийн байдлаар 0.848 буюу “В” үнэлгээтэй байсан бол 3 дугаар улирлын байдлаар 0.853 буюу …
-
20 October
Олон нийтийн цагдаагийн ажилтнууд сургалтанд хамрагдлаа
Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн 224 ажилтны ажлын ур чадварыг сайжруулах, мэргэжил арга зүйгээр хангах сургалт зохион байгууллаа. Сургалтаар олон нийтийн цагдаагийн ажилтнаас иргэн, алба хаагчтай харилцахад анхаарах асуудал, сахилга хариуцлага, тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж, “Эко цагдаа”-гийн гүйцэтгэх үүрэг, ажлын онцлог зэрэг асуудлаар мэдлэг олгох зорилготой байгаа бөгөөд энэ үеэр “Үндсэн уртраг”, “Тэгш тус” …
-
19 October
Их цэвэрлэгээнд 180 гаруй алба хаагч хамрагдлаа
Намрын бүх нийтийн их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын хариуцан цэвэрлэх гудамж, талбайн хуваарь, цэвэрлэгээний ажлын удирдамжийн дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газрын 180 гаруй алба хаагч 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 100 айлын гүүрнээс хойш 500 метр Сэлбэ голын ай сав газрыг цэвэрлэлээ.
-
17 October
Цагдаагийн байгууллагын мэдээлэл холбооны инженерүүд номын дуу сонслоо
ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв санаачлан Цагдаагийн байгууллагын мэдээлэл холбооны инженерүүдийн нэгдсэн сургалтыг 2015-10.13-15 өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд 21 аймаг, нийслэл, дүүргийн цагдаагийн газар хэлтсүүд, төрөл мэргэжлийн албадын мэдээлэл, холбооны 108 инженер, техникийн ажилтнууд оролцож, анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Сургалтаар цагдаагийн мэдээлэл, холбооны технологийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, мэдээллийн аюулгүй байдал, шинэ дэвшилтэт технологийн чиглэлээр мэдээлэл хийж, …
-
16 October
Нас барсан цагдаа “буруутан болох уу”
Цагдаа, цагдаагийнхаа аминд хүрчихлээ. Уг нь тэд хүний аминд хүрэх биш аврана, хамгаална гэж тангараг өргөсөн албан хаагчид. Гэвч ийм нэг ноцтой гэмт хэрэг 2015 оны 10 дугаар сарын 9-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар болсон юм. Цагдаа яагаад цагдаагийнхаа аминд хүрэв. Энэ асуудлаас бичвэрээ эхлүүлье. 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн …
-
14 October
“Цагдаагийн инээмсэглэл” гэрэл зургийн уралдааны дүн гарлаа
Улаанбаатар хотын цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Жи Си Ай” Монгол байгууллагатай хамтран “Цагдаагийн Инээмсэглэл” гэрэл зургийн уралдааныг хоёр сарын хугацаатай зохион байгуулсан. Уралдаанд иргэд, цагдаагийн алба хаагчдаас 100 гаруй бүтээл ирүүлжээ. Тэргүүн байранд Г.Цолмонгийн ирүүлсэн “Тусч цагдаа” гэрэл зураг, дэд байранд …
-
13 October
Р.Чингис ЭЦГ-ын удирдлагуудыг цалингийн хувиар торгох шийдвэр гаргалаа
“Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг мэргэн үг байдагсан. Хууль хэрэгжүүлж, төр түмнийхээ энхийн манаад зогсож байдаг цагдаагийнханы талаар тун ч базаахгүй мэдээ өнгөрсөн өдрүүдэд сонсогдлоо. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид салхинд гарч амрахаар Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах “Горхи-Тэрэлж” амралтын газарт очсон байдаг. Улмаар хоорондоо маргалдаж, тус хэлтсийн албан хаагч Х …
-
8 October
Цагдаагийн албан хаагчид гэрлэх ёслолын ордонд /фото/
Улаанбаатар хотын баярын өдрийг тохиолдуулан Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран цагдаагийн алба хаагчид гэрлэх ёслолын ордонд гэр бүлээ батлуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Цагдаа хэмээх цаг наргүй ажлын төлөөх их албанд тангараг өргөн үүрэг гүйцэтгэдэг алба хаагч нар хуримын цагаан даашинзаар гоёсон гэргийгээ сугадуулан шатаар алхах нь хүн бүхний сэтгэлийг хөдөлгөлөө. Гэрлэх ёслолын ордон өмнө нь энэхүү …
-
8 October
“Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аяныг эхлүүллээ
Монгол Улсын иргэн бүрийн нийгмийн хариуцлага, ухамсрыг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаанд амьдралын зөв хэвшил, эерэг нөлөөллийг төлөвшүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг Нийслэлийн хэмжээнд энэ оны 9 дүгээр сараас зохион байгуулж эхлээд байна. Улаанбаатар Цагдаагийн хүрээний анги байгууллагуудын эмэгтэй алба хаагчид “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг өөрсдийн анги, байгууллагад зохион байгуулах юм. Аянд төрийн …
-
2 October
Авлигын талаар кино бүтээжээ
Цагдаагийн Ерөнхий газраас санаачлан Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчилах чиглэлээр “Авлига, ашиг сонирхлын хууль тогтоомжуудыг ажил амьдралдаа хэрэгжүүлцгээе” нэртэй 12 хэсгээс бүрдсэн богино хэмжээний кино бүтээлээ. Авлигтай тэмцэх газар, Идуган энтертаймэнт студитэй хамтран бүтээсэн энэхүү киног Ардын жүжигчин А.Энхтайван найруулсан юм. Удахгүй олон нийтэд хүргэхээр бэлтгэж байна.
September, 2015
-
26 September
Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Ховд, Орхон аймгийн баг тамирчид тэргүүллээ
Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэрэмжит 2015 оны “ГАР БӨМБӨГ”-ийн аварга шалгаруулах тэмцээн спорт цогцолборт болж, өндөрлөлөө. Энэ жилийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хөдөө орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож байгаагаараа онцлог болж байна. Тэмцээнд төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 52 багийн 150 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, өрсөлдлөө. Тэмцээний тэргүүн байрыг багийн …