Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэрэмжит 2015 оны “ГАР БӨМБӨГ”-ийн аварга шалгаруулах тэмцээн спорт цогцолборт болж, өндөрлөлөө. Энэ жилийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хөдөө орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож байгаагаараа онцлог болж байна.
Тэмцээнд төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 52 багийн 150 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, өрсөлдлөө. Тэмцээний тэргүүн байрыг багийн дүнгээр Хамгаалалтын хоёрдугаар газар, удаах байрт Улаанбаатар хотын цагдаагийн газар, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар тус тус эзэлсэн бол эрэгтэй баг тамирчдаас тэргүүн байрт Ховд аймаг дахь цагдаагийн газар удаах байрт Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, эмэгтэй баг тамирчдаас тэргүүн байрт Орхон аймгийн цагдаагийн газар, Хамгаалалтын хоёрдугаар газар, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар шалгарч шилжин явах цом, медаль, дурсгалын зүйл гардан авлаа.