Цагдаагийн байгууллагын мэдээлэл холбооны инженерүүд номын дуу сонслоо

IMG_0425ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв санаачлан Цагдаагийн байгууллагын мэдээлэл холбооны инженерүүдийн нэгдсэн сургалтыг 2015-10.13-15 өдрүүдэд  зохион байгууллаа. Сургалтанд 21 аймаг, нийслэл, дүүргийн цагдаагийн газар хэлтсүүд, төрөл мэргэжлийн албадын мэдээлэл, холбооны 108 инженер, техникийн ажилтнууд оролцож, анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
Сургалтаар цагдаагийн мэдээлэл, холбооны технологийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, мэдээллийн аюулгүй байдал,  шинэ дэвшилтэт технологийн чиглэлээр мэдээлэл хийж, алба хаагчдын ажлын байран дахь мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах чиглэлээр зохион байгуулсан юм.
Сургалтын хугацаанд Мэдээллийн технологи, шуудан харилцааны холбооны газар, Кибер аюулгүй байдлын газар, ШУТИС-ын Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн мэргэжилтнүүд илтгэл тавьж, Үндэсний Дата төв, Мобиком компанийн дата төвүүдтэй танилцаж, туршлага солилцжээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …